Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-05-07

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт, Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар батлагдсан "Орон нутгийн хөгжлийн сангийн заавар"-ын дагуу Даланжаргалан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хоёрдугаар хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр болсон байна.
Хурлаар ОНХС-гийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлүүлэхээр багийн иргэдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцүүлжээ. Иргэдээс ирүүлсэн саналуудаас цэвэр усны гүний худаг гаргах, шинэ суурьшлын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах, мод тарих, цэцэрлэгт хүрээлэн ногоон төгөл байгуулах гэсэн саналуудыг хуралд оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн байна.
Тус хуралд сумын Засаг дарга С.Уранцэцэг, Засаг даргын орлогч О.Болд нар оролцсон байна. 

Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/groups/1986849078242910/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%