Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Даланжаргалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түүх

2016-03-24

Даланжаргалан сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг 1992 оны 03сарын 01-ний өдөр хуралдуулж, 1992-1994 онд Сумын ИТХТ-ийн даргаар Баяртын Рагчаа, 1994-1995 онд Дондогийн Базаа, 1995-1996 онд Сэдэдийн Овог-Ухна, 1996 ондОчирын Болд нар ажиллаж байжээ. 1996 онд Орон нутгийн ИТХ-ын сонгох сонгуулийн хууль батлагдаж, орон нутгийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдаж 1996 оны 10 сарын 16-нд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж сумын ИТХТ-ийн даргаар 1996-1998 онд Долгорын Цогбадрах, 1998 онд Очирын Болд, 1998-2000 онд Сумьяагийн Энхцэцэг нар ажиллаж байсан байна. Орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид 2000 оны 10 сарын 20-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж сумын ИТХТ-ийн даргаар Баяртын Рагчааг сонгож байжээ. 2000-2004онд ИТХ-ын тэргүүлэгчээр А.Батмөнх, А.Батхөгжил, Б.БатӨлзий, Б.Рагчаа, Г.Сосорбурам, Н.Хашхүү, Д.Чинзориг нар ажиллаж байв.

Даланжаргалан сумын ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2004 оны 11 сарын 04-ний өдөр хуралдаж ИТХТ-ийн даргаар Гаваагийн Сайнзаяаг сонгож, нарийн бичгийн даргаар 2004-2005 онд Дэлгэрсайханы Энхтайван, 2005-2006 онд Баяртын Рагчаа, 2006-2008 онд Ганболдын Эрдэнэбаяр нар ажилллаж байсан. 2008 оны орон нутгийн сонгуулийн дараа 2008 оны 11 сарын 01-нд ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж сумын ИТХ-ын даргаар Гаваагийн Сайнзаяаг улируулан сонгосон бөгөөд нарийн бичгийн даргаар Ганболдын Эрдэнэбаяр, Азхүүгийн Энхбаяр нар ажиллаж байв. 
Аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хуралдуулж ИТХ-ын даргаар Төмөрчөдөр овогтой Одбаатарыг сонгосон. Т.Одбаатарын дараа Гаваагийн Сайнзаяа, Санжсүрэнгийн Уранцэцэг, Гэндэнжамын Мэндсайхан нар тус тус ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.
Сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй бөгөөд үүнээс 11 төлөөлөгч эрэгтэй,10 эмэгтэй төлөөлөгч байна. Намын харьяалал нь МАН-аас 12, АН-аас 8 төлөөлөгч, 1 бие даагч  сонгогдсон байна. Мөн Дээд боловсролтой 11, Тусгай дунд боловсролтой 6, Бүрэн дунд боловсролтой 2, Бүрэн бус дунд боловсролтой төлөөлөгч 2 сонгогдсон байна. Эдгээр төлөөлөгчдийн дотроос хамгийн ахмад нь 62 настай, хамгийн залуу нь 28 настай байна. 
Уг хурал нь 7 тэргүүлэгчтэй бөгөөд ИТХ-ын тэргүүлэгч Т.Одбаатраар ахлуулсан “Эдийн засгийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг”, ИТХ-ын төлөөлөгч Н.Хашхүүгээр ахлуулсан “Нийгмийн дэг журам сахиулах ажлын хэсэг” ИТХ-ын төлөөлөгч А.Дуламхандаар ахлуулсан “Хүн ам зүй, эрүүл мэнд, үйлчилгээний асуудал эрхэлсэн ажлын хэсэг” ИТХ-ын төлөөлөгч Ө.Оюунтүлхүүрээр ахлуулсан “Нийгэм, Соёлын асуудал эрхэлсэн ажлын хэсэг”, ИТХ-ын хурлын төлөөлөгч Л.Лувсанпүрэвээр ахлуулсан “ХАА, Байгаль орчин, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн ажлын хэсэг” гэсэн 5 ажлын хэсэгт хуваагдан ажиллаж байна.

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИТХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС

НЭГ. ОРОН ТООНЫ БУС ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА НАР 
1.Баярт овогтой Рагчаа: “Туяа” ХХК-ний ерөнхий захирал, МАХН-ын үүрийн даргаар ажиллаж байсан. /1992 оны 3-р сарын 1-ээс 1994 оны 3-р сарын 5/
2.Дондог овогтой Базаа: Дунд сургуулийн багш байсан. /1994 оны 3-р сарын 5-аас 1995оны 1-р сарын 20/
3.Сэдэд овогтой Овог-Ухна: Өлзийбүрдэх хоршооны дарга байсан. /1995 оны 1-р сарын 20-оос 1996 оны 2-р сарын 6-н хүртэл/
4.Очир овогтой Болд: Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. /1996 оны 2-р сарын 6-наас 10-р сарын 16/

ХОЁР. ОРОН ТООНЫ ИТХ-ЫН ДАРГА НАР /1996 оноос 2012 он/
1.Долгор овогтой Цогбадрах /1996 оны 10 сарын 16-наас 1998 оны 8-р сарын 19/
2.Очир овогтой Болд /1998 оны 8 сарын 19-наас 1998 оны 10-р сарын 1/
3.Сумьяа овогтой Энхцэцэг /1998 оны 10сарын 20-оос 2000оны 10сарын 20/
4.Баярт овогтой Рагчаа /2000 оны 10сарын 20-оос 2004оны 11сарын 04/
5.Гаваа овогтой Сайнзаяа /2004 оны 3сарын 01-нээс  2012 оны 12 дугаар сарын 19/

ГУРАВ. ОРОН ТООНЫ /АНХНЫ/ ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
1.Чүлтэмжамцын Бат-Өлзий /1992оны 10сарын 1-нээс 1996 оны 10сарын 16/
2.Дэлгэрсайханы Энхтайван /2004 оны 01сарын 12-нээс 2005 оны 2-р сарын 25/
3.Баярт овогтой Рагчаа /2005 оны 2-р сарын 1-нээс 2007 оны 2 –р сарын 15/ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%