Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Сумын мэргэжилтэний багийн бүрэлдэхүүн хуралдлаа.

2018-05-28

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон сумын Мэргэжилтэний багийн бүрэлдэхүүн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны өрөөнд хуралдаж 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Монголын Архичид Аминчлахуй нийгэмлэгийн тэргүүн Н.Юмтай зөвлөлдлөө. Олон улсын АА (Архичид аминчлахуй) нийгэмлэг нь анх АНУ-д 82 жилийн өмнө байгуулагдсан байна. Монгол Улсад байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд нийт 94 бүлэгт 3000 гаруй гишүүнтэй томоохон төрийн бус байгууллагын холбоо болон өргөжжээ. Уг нийгэмлэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээр архины хамаарал бүхий олон иргэдийг ямар нэгэн төлбөргүй, эм бэлдмэл хэрэглэхгүйгээр уг хорт зуршлаас ангижруулан олон олон иргэд, айл өрх, гэр бүлийг айдас түгшүүр, алдаа эндэгдэлээс сэргийлж аз жаргал бэлэглэсээр байгаа билээ. Даланжаргалан суманд АА-гийн бүлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байна. Түүнчлэн архины давхар хамааралтай буюу архинд донтогсодын гэр бүлийн гишүүдийн оролцоотой давхар хамаарлын бүлэг байгуулагдах гэж байгаа ажээ. АА-гийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд тайлбарлан таниулах, мэдээ мэдээлэл түгээх “Мэргэжилтний баг” нь анх АНУ-д байгуулагдан амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд анхлан Дорноговь аймагт АА нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг” ажилласан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%