Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

МЭРГЭЖИЛТНИЙ БАГИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ БОЛОВ.

2018-10-17

Архинаас өөрсдийн ухамсраар татгалзах, архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусад хүмүүст туслахаар хамтран нэгдсэн АА, Давхар хамаарлын нөхөрлөл бүлгүүдийг олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Мэргэжилтний баг”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар нийт сумдад байгуулагдсан. Аймгийн хэмжээнд 17 АА бүлэг,  10 давхар хамаарлын бүлэг 9 суманд нийт 400 гаруй иргэдийг хамруулан тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр АА-ийн болон Давхар хамаарлын бүлгүүдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бодлогын хувьд дэмжиж ажилладаг. Энэ ажлын хүрээнд нийт сумдын мэргэжилтний багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болгох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох нэгдсэн сургалтыг 2018.05.11-ний өдөр Сайншанд хотноо зохион байгуулсан бол Мэргэжилтэний багуудыг туршлагажуулах зорилготой бүсчилсэн сургалтыг аймгийн Мэргэжилтний баг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд суманд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад АА болон Давхар хамаарлын бүлгийн төлөөлөл, Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Сайншанд, Замын -Үүд сумдын “Мэргэжилтний баг”-ийн төлөөллүүдээс хүрэлцэн ирсэн бөгөөд цаашдын бодлого шийдвэрээ тодорхойлж хамтран ажиллах, харилцан туршлага солилцсон нь сургалтын нэг онцлог байлаа.Иргэн, төрийн байгууллагын хамтын ажиллагаа бол орон нутагт архидан согтуугаас үүдэлтэйгээр зонхилон үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тодорхой хэмжээний ахиц гаргах, иргэдийг архинаас татгалзаж, эрүүл амьдралын зөв дадал зуршилтай болоход нь туслах ач холбогдолтой юм. Мэргэжилтний баг нь тус нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд  сурталчлан таниулах,  эерэг зөв мэдээлэл түгээх зорилготой бөгөөд  Монгол Улсын хэмжээнд анх удаагаа  Дорноговь аймагт  байгуулагдсан байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%