Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

2020-09-18

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болно. 
Сонгуульд оролцон саналаа өгөхийн тулд Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2 янзаар шалгах боломжтой.

1. Цахим хэлбэрээр шалгах
  • www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр 7 дугаар сарын 15-ны өдрөөс байрлуулсан. Та өөрийн иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол таны иргэний үнэмлэхийн болон сонгуулийн аль хэсэгт харьяалагдаж байгаа тухай мэдээлэл гарч ирнэ. Та мэдээллээ үнэн зөв эсэхийг нягтлан шалгаад зөв бол баталгаажуулах товчийг дараарай.
2. Харьяа Хэсгийн хороондоо очиж биечлэн танилцах
  • Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байрандаа ил тавьж сонгогч чөлөөтэй танилцах бололцоо олгоно. Та өөрийн харьяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй биечлэн танилцаарай.
  • Хэрвээ таны мэдээлэл алдаатай эсвэл та бүртгэгдээгүй бол хэсгийн хорооны дэргэд ажиллаж буй иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандаарай.
  • Та Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр сонгох эрхээ эдлэх боломжтой. 
ЧӨЛӨӨТ ШУДАРГА СОНГУУЛЬД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%