Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС 17 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2020-09-24

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит бус 17 дугаар хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар 4 асуудал хэлэлцүүлэхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан. Тус хуралдаанаар сумын нутаг дэвсгэрт 2020 онд гарсан гэмт хэргийн тоо, шалтгаан, нөхцөл, илрүүлэлтийн талаарх мэдээлэл, цагдаагийн хэсгийн үйл ажиллагааны тайлан сонсох тухай асуудлаас бусад 3 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дурдвал: 
1. Сумын 2020 оны төсөвт зохицуулалт хийлээ.
2. Сумын төсөвт байгууллагуудын данс бүртгэл дэх 3000001 төгрөгөөс дээш өртөг бүхий эвдэрч муудсан, засвар авах, ашиглах боломжгүй болсон хөрөнгийг актлуулах саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхээр, 3000001 төгрөгөөс доош өртөг бүхий үндсэн хөрөнгө, бараа материалыг актлахаар шийдвэрлэсэн.
3. Сумын Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгох газрын төлөвлөгөө, зам шугам сүлжээний зориулалтаар олгох газрын төлөвлөгөөнд тус тус нэмэлт оруулж, ашигт малтмалын зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт ирүүлсэн 5 компанийн хүсэлтийг буцааж шийдвэрлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%