Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ.

2020-10-19

Сумын Сонгуулийн хорооноос 10 дугаар сарын 15-нд болж өнгөрсөн сумын ИТХ-ын сонгуулийн дүнг сумын ИТХ-ын дарга Г.Мэндсайханд өргөн мэдүүллээ. Энэ удаагийн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1784 сонгогч бүртгэгдсэнээс 1259 сонгогч буюу нийт сонгогчдын 70,57 хувь нь саналаа өгчээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 1 мандатын төлөө 2 нэр дэвшигч өрсөлдсөнөөс сумын АН-аас нэр дэвшигч Н.Болдбаатар сонгогчдын 50.44%, сумын МАН-аас нэр дэвшигч Д.Буянбат сонгогчдын 46.78% санал авсан байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн 21 мандатын төлөө 40 нэр дэвшигч өрсөлдсөнөөс сумын АН -13, сумын МАН- 8 суудал авчээ. Сонгуулийн санал авах 5 хэсгээс 2 хэсэгт хяналтын тооллого хийгдсэн ажээ.

Та бүхэн сум орон нутагтаа ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, аливаад үлгэрлэн манлайлаж, амжилттай сайн ажиллаарай. Амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%