Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

"СҮҮДЭР БҮҮ ТУСГА" АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-10-07

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллга, JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа “Сүүдэр бүү тусга”аяны хүрээнд Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, холбон зуучлах үйлчилгээг сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлэн эцэг эх нь ажилтайн улмаас хараа хяналт сул байх магадлал бүхий айл өрх, эрсдэл бүхий хүүхдүүдийн ар гэрээр орж гарын авлага өгч, эрх зүйн зөвлөмж хүргэж ажиллаж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлтэй танилцан, чөлөөт ярилцлага хийж эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Мөн тус аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Энхтуяа, Хүний эрхийн үндэсний комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин- Эрдэнэ нарыг урин ирүүлж "Хуулиар хамгаалагдсан хүүхэд", "Хүүхдийн эрх ба харилцаа хандлага" сэдвээр сумын 9-н жилийн сургуулийн 6-аас 9-р ангийн сурагчдад сургалт, мэдээлэл хийлгүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%