Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

"НОГООН ДОРНОГОВЬ" АЯН ЗАРЛАГДЛАА.

2021-04-05

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутгаа ногоон бүс болгох ажлыг иргэдтэй хамтран эхлүүлэхээр “НОГООН ДОРНОГОВЬ” аяныг санаачилж “МОД ТАРЬЖ НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уралдааныг зарлажээ. Хашаандаа, гудамж талбайдаа, байгууллагын орчиндоо мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй 5 байгууллага, 50 эко өрхийг шалгаруулж урамшуулах бөгөөд тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдарч, үр хүүхдэдээ сайхан амьдрах орчинг өвлүүлэхэд иргэдийн бодит оролцоогоор говь нутгаа хөгжүүлэх юм. Даланжаргалан сум 953 өрхтэй. Үүний 80 хувь нь өөрийн эзэмшлийн хашаанд амьдардаг. Өрх бүр хашаандаа 5 мод тарихад зөвхөн нэг удаадаа бид 4000 орчим модтой болох боломжтой. Ийнхүү суулгасан модоо өрх, аж ахуйн нэгж байгууллага бүр арчилж хамгаалж чадвал “НОГООН ДОРНОГОВЬ”-ийн "НОГООН ДАЛАНЖАРГАЛАН" сумыг бий болгох боломж нөхцөл бүрдэнэ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 % нь цөлжилт, газрын доройтолд өртсөний ихэнх хувь нь говийн бүс нутаг хамарч байна. Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%