Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН, АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМАНД АЖИЛЛАЛАА

2021-04-14

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УОК-ын зөвшөөрлийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж суманд ажиллаж сумын малчдын төлөөлөлтэй уулзаж, төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэж, суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. УИХ-ын гишүүдтэй хамт аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг дарга О.Батжаргал нар иргэдтэй уулзаж орон нутгийн төвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Уулзалтын үеэрээ өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн 5 өрхөд өргөө цагаан гэр, 150 малчин өрхөд 70000 төгрөгийн өртөг бүхий хүнсний тусламж, малчин өрхөд 1000 боодол өвс, 200 уут тэжээлийн дэмжлэг үзүүллээ.
Мөн сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдад хамгаалах хувцас, нэг удаагийн маск, N95 маск, бээлий, нүдний шил зэрэг нэн шаардлагатай хамгаалах хэрэгсэл бүхий эрүүл мэндийн багцын дэмжлэг, боловсролын чанар хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сурагчдын эрүүл аюулгүй таатай орчинд сурч хүмүүжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Ном Ирээдүй" цэцэрлэгт иж бүрэн тоног төхөөрөмжтэй, нарны зайн үүсгүүрээр ажиллах хөргөгч, био ариун цэврийн суултуур, хүүхдийн тоглоом, багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн бүрэн багтсан 17 сая төгрөгийн өртөг бүхий 2 гэрийг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд суманд ажиллахдаа сумын удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%