Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

ХАЙР (+) ХҮЧИРХИЙЛЭЛ (-) АЯНЫГ СУМАНДАА ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

2021-04-15

 
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас аймгийн ИТХ, ЗДТГ, Сайншанд сумын ИТХ, ГБХЗХГ, Прокурорын газар, Саранхөхөө театртай хамтран гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа нөлөөллийн "Хайр (+) Хүчирхийлэл (-) аяныг сумын ИТХ, ЗДТГ-аас орон нутагтаа эхлүүлж байна.
Аяны хүрээнд сумын албан байгууллагуудын дарга, эрхлэгч нар, ГХУСАЗСЗ, Хамтарсан багийн гишүүд хуралдаж " #ХАЙР(+) #ХҮЧИРХИЙЛЭЛ(-)" сарын аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхлээд байна. 
Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан байдлыг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн аянууд зохион байгуулагдсаар байгаа билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%