Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АРГА ХЭМЖЭЭ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-06-21

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, "Мобиком" ХХК, GEM групп хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг эхлүүллээ. Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжилнэ.Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн, жолооч биш хүнд жолоо шилжүүлэх зэрэг байна.

Мэдээллийн эх сурвалж: www.police.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%