Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ОРОН НУТАГТАА ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

2022-09-02

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь Цагдаагийн Ерөнхий Газраас орон даяар зохион байгуулж буй тодорхой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээнүүдийг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд боломжит хэлбэрээр иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. 

"Ирээдүйгээ хамгаалъя”, “Сэрэмжилье-Болгоомжильё”, Ятгах тусам нягтал", "Хайр өвтгөдөггүй": Хүчирхийллийг биш хайрыг өвлүүлье!, "Хариуцлагаар үлгэрлэе"," "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" зэрэг арга хэмжээнүүдийн хүрээнд нийтийн сүлжээнд түгээгдсэн уриалгыг хэвлүүлэн зам дагуу самбаруудад байршуулж хэвшээд байна. 

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, "Мобиком" ХХК, "GEM" групп хамтран эхлүүлсэн “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжилнэ. 

Энэхүү аяны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газраас 4 самбар хийлгэж, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Айраг сумын Цагдаагийн тасагтай хамтран 4 байршилд шинээр 8 зурагт самбар байршуулаад байна.

 

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%