Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

СУРАГЧДЫН ДУНД ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УРАЛДААН БОЛЛОО.

2023-09-11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг тохиолдуулан Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жүжигчилсэн тоглолтын уралдаан болж  өнгөрлөө.
 
Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх, ирээдүй хойч үед түүхийг таниулах, хүүхдийн авьяас билгийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдээр дамжуулан бусдад нөлөөлөх, хүний эрх, эрх чөлөө хэрхэн хөндөгдөж, ямар үр дүнд хүрч байгаа болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах арга замыг зохиомжид тусгаж үзүүлэх зорилгоор уралдаан зохиогдсон юм.
Уралдаан 6 бүлгийн 120-аад хүүхдийг хамарсан арга хэмжээ болж, сурагчид тоглолтын өмнө 1 минут чимээгүй зогсож хэлмэгдэгсдэд эмгэнэл илэрхийллээ. Тус тоглолтыг мөн бага ангийн сурагчид, эцэг эхчүүд үзэж сонирхлоо.
Уралдааны тэргүүн байранд  7б ангийн сурагчид  “Баривчилгаа” жүжигчилсэн тоглолтоор, хоёрдугаар байранд 8б ангийн сурагчид “Хэлмэгдүүлэлт” жүжигчилсэн тоглолт, гуравдугаар байранд 7а ангийн сурагчид “Орголт” жүжигчилсэн тоглолт 8а ангийн "Хэлмэгсдийн ар гэр" жүжигчилсэн тоглолт шалгарч сурагчид үе тэнгийнхэндээ авьяас билгээ үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%