Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ӨРНӨЖ БАЙНА.

2024-03-01

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон эхэлсэн.
Энэ удаагийн аян “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байлгах жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгох гэх мэт олон агуулгын хүрээнд зохион байгуулагдана.
Даланжаргалан сумын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийт та бүхэн тус аянд нэгдэж, зөв харилцаа, хандлагыг түгээхийг УРИАЛЖ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%