Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 20 ДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-04-19

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо.
Хуралдаанаар 9 асуудал хэлэлцүүлэхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаанаас баталсан.  Хуралдааны шийдвэрүүдээс дурдвал: 
 
1.Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн тоог үндэслэл болгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг 5 тойргоор байгуулж, Элдэв баг 3, Өнгөт баг 3, Бичигт баг 4, Олон-Овоо баг 5, Цомог 6 мандаттай байхаар шийдвэрлэлээ.
2.Сумын халуун усны газрын иргэдэд үйлчилгээ үзүүлсний улмаас хураах төлбөр хураамжийн хэмжээг 12-оос дээш насныхан 4500 (дөрвөн мянга таван зуу), 12-оос доош  насныхан  3000 (гурван мянга) байхаар тус тус тогтоолоо.
3.Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч малчдын малын тоо толгой ихээр хорогдсонтой холбогдуулан орон нутгийн малчид, мал бүхий иргэдийн өмчилж буй малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүр дээр “0” төгрөг байхаар тогтоолоо.
4.Сумын Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний “Төсөвт байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд олгох газрын төлөвлөлт”-ийг XII дугаар хавсралтаар нэмэлтээр оруулж баталсан.
5.Даланжаргалан сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн “Хандив, тусламжийн хөрөнгийг бүртгэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг баталлаа.
Иргэн та  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ (khural.mn) цахим хуудсаар зочилж хуралдааны шийдвэрүүдтэй танилцана уу.
 
 
 
АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%