Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

2015-09-10

Монгол Улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр Монголын төр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдлийн хор уршгийг олон түмэнд ойлгуулж таниулах хамгийн гол нь түүхийн тэр хар толбо болсон бусармаг үйлдэл давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой ажил зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, Улсын комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, тэдний ар гэрийнхэний зүгээс гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж, мөнгөн тэтгэмжийг олгож ирсэн байдаг юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%