Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАН ТӨЛӨВЛӨГӨӨТ ОЛОН АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-12-08

Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. 
Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь үүнтэй холбоотой юм байна. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд ес дэх жилдээ “Авлигын гинжийг тасалцгаая” уриан дор тэмдэглэх гэж байна. Сумын ИТХ, ЗДТГазраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан ЕБС-ийн сурагчдын дунд Авлигын тухай ойлголт өгөх сургалт, видео нэвтрүүлэг үзүүлж, "Авлига бидний амьдралд" гар зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд 6-8 дугаар ангийн сурагчид хамрагдлаа. 
Гар зургийн уралдаанд нийт 22 сурагч оролцсон бөгөөд 1-р байр 6а ангийн сурагч Б.Халиунаа, 2-р байрыг 7а ангийн сурагч Д.Жавхлан,3-р байранд 7а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Авлигын эсрэг 12 сар сарын аяны хүрээнд 12 дугаар сарын 01-ны өдөр "Шударга нийгмийг хамтдаа бүтээе" дэвжээн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ЕБС-ийн цоглог 1-р байр, ЗДТГ-ын Соёмбо баг 2-р байр, Эрүүл мэндийн төвийн Энэрэхүйн үйлстэн баг 3-р байрыг тус тус эзэллээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан иргэд албан хаагчдын дунд хөгжөөнт танин мэдэхүйн "Чанга шивнээ" тэмцээнийг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%