Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын тэргүүлэгчид ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

2015-12-08

Даланжаргалан сумын ИТХ-ын тэргүүлэгч нар ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Сумын соёлын төвийн барилгын ажил 2015 оны улсын төсвийн 454.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байна. Барилгын ажлыг "Хөвсгөл барилга сууц" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 15-нд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 60-н хүүхдийн дотуур байрыг "Өндөр баян дэнж" , "Зорь бүтээ" ХХК тус тус хийж гүйцэтгэж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БСШУЯ-ны мэргэжилтэн н.Эрдэнэбулаг, БХТ-ийн мэргэжилтэн н.Золбаяр, зургийн автор н.Батцэнд, Аймгийн ГХБХБГ-ийн хэлтсийн дарга Х.Оюунчимэг, БСГ-ын төсвийн мэргэжилтэн Б.Амарсанаа мөн сумын төлөөлөл бүхий улсын комисс хүлээн авлаа. Тус дотуур байр нь 850,000.000 төгрөгийн өртөгтэй. 2015 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Төв зам дагуух тохижилтын ажил"-ийг хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан Улаанбаатар хотын "Дөрвөн Зэт" ХХК гэрээний дагуу ажлаа эхлүүлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%