Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

“Алдарт эх” I, II одонгийн материал бүрдүүлж буй эхчүүдийн анхааралд

2016-03-18

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, энэ хуульд 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 онд 116 дугаар зарлигаар “Эхчүүдэд алдарт эх нэг, хоёрдугаар одонгоор шагнах журам”-ыг батасан. Журамд заасны дагуу “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл багийн Засаг дарга нар хүлээн авна.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлсэн эх хоёрдугаар, 6 болон түүнээс дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдана. Хуулийн "3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй." заалтыг анхаарах хэрэгтэй.

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдоршин суугаа газрынхаа багийн Засаг даргад дор дурдсан баримтыг бүрдүүлж өгнө.Үүнд:

Эх өөрийн болон хүүхдүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар, хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ эсвэл архивын лавлагаа, /төрсний гэрчилгээгээ гээгдүүлсэн бол мөн архивын лавлагаа/

Бусдаас 3 хүртэл насны хүүхэд үрчлэн авсан тухай Иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа

Нийгмийн халамжийн хуулийн дагуу Алдарт эхийн II одон шинээр авч байгаа бол жилд нэг удаа 100 мянган төгрөг, I одон бол жилд нэг удаа 200 мянган төгрөгийг тус тус олгоно.

Одон авсан ээжүүд сумын нийгмийн ажилтандаа доорх бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлнэ.

1."Алдарт эх” одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.Цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.Мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%