Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Өнөөдөр бол дэлхийн усаа хэмнэх өдөр

2016-03-22

Дорноговь аймгийн уст цэгийн тооллогын ажлыг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсан байх ба Даланжаргалан суманд 2015 онд нийт 230 худаг тоологдсоноос энгийн уурхай худаг 141, инженерийн хийцтэй энгийн уурхайн худаг 55, гүн өрмийн худаг 34, булаг 14, рашаан 3 тоолгодсон байна. 2016 онд энгийн уурхай худаг 12 худгаар нэмэгдсэн байна.

Тооллогын комиссоос дараах зөвлөмжийг өгсөн байна.

1.Иргэд, малчдыг зөв мэдээллээр хангах

2. Худгийн амсарын өндөрийг газрын гадаргаас өндөр болгох, ойр орчмын мал ус уух хэсгийг хатуу гадаргатай болгох

3.Худгуудын хүчин чадалд тохирсон насос ашиглах, ховоо ашигладаг худганд ховоо ашиглах

4.Усны эх үүсвэрт хамгаалалтын бүс байгуулах

5. Усны шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулах

6.Мал услах онгоцыг усны эх үүсвэрээс хол байрлуулж, орчны талбайг цементлэх

7.Дарагдсан болон үерийн усанд эдвэрсэн худгийг дахин сэргээж, ундарга нь буурсан худгуудыг лайдах

Ус бол чандмань эрдэнийн нэг билээ. Анх ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан. Манай улс жилд 7000 сая шоо метр ус ашигладаг аж. Энэ нь нийт усны нөөцийн 5% гэсэн үг. Усны нөөцийнхөө багахан хувийг ашигладаг ч тулгамдсан асуудал нь түүнээс их болсныг усны салбарынхан хэлж байна. Монголын Усны Түншлэл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Балсандорж “Усны салбар эзэнгүйдэж, 2017 он гэхэд Улаанбаатар хот усны хомсдолд орж болзошгүй. Өнөөдөр цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн хязгаарлаж байгаа бол 2017 он гэхэд усыг хязгаарлаж болзошгүй байдал үүсээд буй учраас усны асуудалд төр засаг, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхаарахыг хүсч байна. Аль ч нам эвсэл, ТББ, нийгмийн төлөөлөлтэй усны тулгамдсан асуудлаар ярилцаж санал бодлоо хуваалцахад цаг заваа харамгүй зарцуулна. Ямар ч байгууллага хүмүүстэй усны тулгамдсан асуудлуудыг шийдэх чиглэлээр хамтран ажиллах, санамж бичиг байгуулах асуудал нээлттэй” гэсэн байна.  Хүн төрөлхтөн хоол хүнсгүйгээр 136 цаг амьдардаг бол, усгүйгээр 78 цаг л амьдарч чаддаг. Дуусаж дундаршгүй ид шидийн юм шиг санан гойжсоных нь хирээр урсгасаж, гол усаа хайрлаж гамнахгүйгээс болж усны нөөцгүй болох цаг ойртсныг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Монгол улсын цэвэр усны нөөц 2017 он гэхэд бүрэн дуусахыг олон улсын судалгааны баг тогтоосон юм. Хэрвээ бид 2017 оноос өмнө сүүлчийн цэвэр усны нөөцөө хадгалж авч үлдэж чадахгүй бол хөрөнгө мөнгөтэй нэг нь гадаадын орноос өндөр үнээр ус оруулж ирсэн усыг худалдан авч тааруухан амьдралтай хэд нь Африкийн орнуудын эмгэнэлт хувь заяаг давтахаас өөр аргагүйд хүрч мэднэ. 

Тиймээс яг энэ мөч, энэ минут, секундээс эхлэн дусал усыг ч алтны чинээ санан хойч үеийнхээ төлөө ганц дуслыг ч гэсэн хайрлая !

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%