Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Амирлуулах үйлсийн “Жинсрэг цутгах” зан үйлийг сүсэгтэн олондоо зориулан зохион байгууллаа.

2016-05-15

Энэ сарын 15-ны өдөр сүсэгтэн олны заллагаар Дашчойлон хийдийн лам хуваргууд Чойрын ууланд 4 дэхь жилдээ " Жинсрэг цутгах" зан үйлийг үйлдлээ. " Жинсрэг цутгах" нь бурхан шашны тарнийн ёсны зан үйл бөгөөд "Жинсрэг" гэдэг үгний уламжлалт орчуулга нь " Өгөх, түлш" ажээ. Энэхүү үйлийн гол агуулга нь: Идам сахиус, галын тэнгэрийг тахиж, аж амьдрал, ажил үйлсээ даатгах нэгэн төрлийн тахилын зан үйл. “Жинсрэг цутгах” хурлын үеэр бурхан шашны зан үйлийн дагуу тусгай бэлдэж асаасан галд 13 зүйлийн эд зүйл, тариа будааг номын ёсны дагуу өргөж Идам сахиус, галын тэнгэрийг тахьдаг. Эдгээр 13 эд зүйл нь өөр өөрийн онцлогтой бөгөөд тус тусын эрдмүүдийг зан үйлд оролцсон сүсэгтэн олонд хүргэдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%