Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

2015-2016 оны хичээлийн жилийн тайлант үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.

2016-05-22

БСШУ- ны сайдын 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн " Сургалтын төлөвлөгөө, Цөм хөтөлбөр, ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай " А/240 дугаар тушаалаар бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2015 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн "Сургалтын цөм хөтөлбөр батлах тухай"  А/302 дугаар тушаалаар суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, "Боловсролын чанарын шинэчлэл" сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Өвлөн бүжье" төслийн хэрэгжилтийн тайлангаа Ерөнхий боловсролын сургуулийн багш хүүхдүүд 2016 оны 5 дугаар сарын 21-нд нийт эцэг эхчүүд, ард иргэдэд тайлагналаа.  Үүнд: Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, дугуйлан секцийн тайлан, нутгийн зохиолч, уран бүтээлчдийн бүтээлийг хамт олноороо сурталчлан таниулах үйл ажиллагаа, "Өвлөн бүжье" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 178 хүүхдийн ардын бүжгийн үзүүлбэр зэрэг боллоо. Энэ хичээлийн жилийн цөм хөтөлбөрийн онцлог нь нутаг орныхоо уран бүтээлчдийн бүтээлийг хойч үедээ өвлөн үлдээх, нутгийн зохиолчдоороо бахархах үзлийг төлөвшүүлэх явдал ба "Цөм" хөтөлбөрийн гол зорилго бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх юм байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%