Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

АХМАДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2016-09-26

Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд маань Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 48 жилийн ойн болон ахмадын баярын өдрийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сумандаа тэмдэглэн өнгөрүүллээ.1990 онд НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр өдгөө 24 жил болж байна. Сумын ахмадын баярын арга хэмжээ өглөө 10 цагаас Баярын хурлаар эхэлсэн. Баярын хурлын үеэр ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч Б.Болорцэцэг " Нийгмийн даатгалын тухай" хуулиар, Халамжийн байцаагч О.Баярмаа " Ахмад настны нийгмийн хамгааллын тухай" хуулиар тус тус мэдээлэл хийж, сумын Ахмадын хорооны дарга Б.Жагдагмаа жилийн ажлын тайлан, ахмадын хорооны нягтлан бодогч Б.Балжинням санхүүгийнхаа тайлангаа тус тус тайлагнасан. Баярын хурлын дараа сумын ахмадууд өөрсдийн бэлтгэсэн урлагын тоглолтыг сумын иргэддээ тоглож үзүүлсэн байна. Баярын арга хэмжээ шилжин явах цомтой гар бөмбөгийн тэмцээн, шатар, даам, хөгжөөнт "Асуулт, Хариулт, Асуулт" зэрэг тэмцээнээр үргэлжилсэн. Жил болгон уламжлал болон зохиогддог эдгээр тэмцээн уралдаануудыг "Төрийн банк"-ны Цомог багийн салбар, Цомог баг дахь "Хаан банк"-ны тооцооны төв, "Тэгш баярлах"ХХК," Их голын говь"ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагууд ивээн тэтгэдэг уламжлал тогтсон байна. Шилжин явах цом бүхий гар бөмбөгийн тэмцээнд нийт 5 баг оролцсоноос Н.Хашхүү ахлагч УБТЗ-ын Чулуунзаводын үйлдвэрийн ахмадуудын баг түрүүлсэн бол Даамны тэмцээнд ахмад настан Г.Сосорбарам түрүүлж, ахмад настан Д.Туяа удаах байрыг, Шатарын тэмцээнд Б.Доржготов түрүүлж, Д.Туяа дэд байранд тус тус орсон байна. Мөн өдөр сумын Эрүүл мэндийн төв ахмадуудад үнэгүй витамин тарааж ахмадуудын дунд витаминжуулалтын ажлыг зохион байгуулжээ. Баярын арга хэмжээний хаалтын цэнгүүн 19 цагаас сумын ахмадын хорооны байранд болсон ба үдэшлэгийн үеэр " Монгол ардын дууг хэн сайн дуулах вэ?", " Хамгийн сайхан уран уншигч", 10 бүжгийг хэн сайн бүжиглэх вэ?" зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Аймгийн Ахмадын баярын арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж манай сумаас 18 ахмад оролцсон байна. Баярын арга хэмжээний үеэр Олон-Овоо багийн иргэн ахмад настан Ч.Бат-Өлзий Аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр, Цомог багийн иргэн ахмад настан Б.Жагдагмаа Ахмадын хорооны шагналаар тус тус шагнагдан сумын ахмадын хороо маань баяраа шагнал, урамшуулал, дуу, хуур, бүжиг, баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

                                                        Мэдээллийг өгсөн Сумын ахмадын хорооны дарга Б.Жагдагмаа



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%