Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүд төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ

2016-10-04

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг Даланжаргалан сумын төсөвт байгууллагуудын албан хаагчидтай 2016 оны 10 дугаар арын 04-ний өдөр сумын соёлын төвд уулзалт хийлээ.
УИХ- ын гишүүд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ажлын чиг үүрэгтээ тусгах, сум орон нутгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудалтай танилцах зорилгоор ийнхүү орон нутагт ажиллаж байгаа юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УИХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэр болон өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд "Та бүхэнтэй хийж буй уулзалт маань цаг хугацааны хувьд орон нутгийн сонгуультай давхцаж байгаа ч энэ уулзалт маань орон нутгийн сонгуультай огт хамаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол иргэд өөрсдийн амьдрал аж ахуйд хамаарах бүхий л асуудлыг төлөөллийн байгууллагаараа дамжуулан өөрсдийн итгэл үнэмшил нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг орон нутагтаа хэрэгжүүлдэг байгууллага. Энэ бол орон нутгийн иргэд та бүхний шийдвэрлэх асуудал. Харин сонгууль болоогүй байхад, сонгогдоогүй байж ах дүүсээрээ талцах, хэт их улс төржих, албан тушаал амлах, хувиарлах асуудал улс төрийн намуудын дунд байна. Төрийн албанд ураг төрлийн харилцаа, холбоо, улс төрийн намын харьяалал хамаагүй. Төрийн алба залгамж шинжтэй, бид ч үүнийг баримтална. Төрд хэн чадвартай нь ямар нэгэн ялгаварлалгүйгээр ажиллах ёстой. Үүнийг би хатуу анхааруулж байна" хэмээн онцолж хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Сонгуулийн сурталчилгаагаар явж байхдаа төрийн албан хаагчид та бүхэнтэй нүүр тулан уулзах боломжгүй байсан, өнөөдөр ийнхүү нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна." хэмээн онцлон хэлээд улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын талаар мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүдийн хийсэн мэдээлэл дээр аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг "Сонгуулийн үр дүнгээр аймгийн удирдлагууд солигдсоноос хойш зарим нэг төрийн албан хаагчид эрүүл мэнд, сурч боловсрох гэх мэт ар гэрийн болон хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг удирдлага солигдсоноос хойш төрийн албан хаагчдыг ажлаас халж байна гэсэн яриа гарч байна. Тийм зүйл байхгүй. Та бүхэн татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж төрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж буйн хувьд ажилдаа хариуцлагатай байж, ямагт өөрийгөө хөгжүүлж байхыг хүсэж байна." хэмээн тэмдэглэн хэлэв. Уулзалтын үеэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.Батчулуун эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн машин дутагдалтай байгаа, Ерөнхий боловсролын сургуулийн захирал У.Өнөрбямба сургуульд засвар хийх шаардлагатай тул зардлыг төсөвт суулгуулах хүсэлтэй байгаа, сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Дарь-эхсүрэн соёлын төв цахилгаанаар халдаг тул төсөвтөө түлш халаалтын зардлын хэмжээгээ нэмүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлтүүдийг гаргалаа. Иргэдээс гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн ажил хэрэг болгохоо УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд албан байгууллагуудын гаргасан хүсэлтийн дагуу "Номт Ирээдүй цэцэрлэг"-т  1 ширхэг, Ерөнхий Боловсролын сургуульд 2 ширхэг LENOVO брэндийн нөүтбүүкийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%