Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа.

2016-10-04

Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоног тохиож байгаатай холбогдуулан сумын төсөвт байгууллагууд “ Нээлттэй өдөрлөг” -ийг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөр” буюу “Иргэний өдөр” төсөвт байгууллагууд өөр өөрсдийн ажлын үндсэн чиг үүрэг, онцлогтоо тохируулан иргэдэд мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг нэг доороос үзүүллээ. Өдөрлөгийн үйл ажиллагаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагын номероор эхэллээ. Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд ЗДТГ-аас эхлэн байгууллагууд тухайн онд хийгдсэн ажлын товч тайланг танилцуулан иргэдэд мэдээлэл өглөө. Байгууллагуудын мэдээллийн дараа Насан туршийн боловсролын нэгжээс “Тогтвортой хөгжлийн боловсрол түүнд хүрэх арга зүй” сэдвээр иргэдэд мэдээлэл хийсэн. Мөн өдөрлөгийн үеэр "Үндэсний бичиг соёлын өдөр"- ийг тохиолдуулан сумын төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан монгол бичгийн олимпиадад байр эзэлсэн төрийн албан хаагчдад ЗДТГ-ын дарга Б.Адьяасүрэн шагналыг гардууллаа. Тус олимпиадын тэргүүн байрыг ЕБС-ийн англи хэлний багш Ү.Ганчимэг, дэд байрыг Бага ангийн багш Д.Чулуунбаяр, гутгаар байрыг Соёлын төвийн нярав Ш.Болортуяа нар эзэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар 5 дугаар сарын эхний 7 хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн юм.

 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%