Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Сонгогч та сонгуульдаа идэвхтэй оролцоорой

2016-10-10

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн тоог үндэслэл болгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг 5 тойргоор, сонгогдох төлөөлөгчдийн тоог 21 байхаар тогтоож, тухайн тойргуудын хүн ам, сонгогчдын тоо, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан сонгуулийн тойрогт ноогдох мандатын тоог Элдэв, Өнгөт, Бичигт баг тус бүр 3, Цомог, Олон-Овоо баг тус бүр 6 байхаар тогтоосон. Тодруулбал: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар Элдэв багийн сонгогчид "Номт -Ирээдүй" цэцэрлэгийн урлаг зааланд байрлах Даланжаргалан сумын сонгуулийн 1 дүгээр тойрог, 529 дүгээр хэсгийн санал авах байранд очиж тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй 3 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшиж буй 3, бие даан нэр дэвшиж буй 1, нийт 7 нэр дэвшигчээс өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү буюу 3 нэр дэвшигчийн төлөө, Өнгөт багийн сонгогчид ЗДТГ-ын хурлын танхимд байрлах Даланжаргалан сумын сонгуулийн 2 дугаар тойрог, 530 дугаар хэсгийн санал авах байранд очиж тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй 3 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшиж буй 3, бие даан нэр дэвшиж буй 2, нийт 8 нэр дэвшигчээс өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү буюу 3 нэр дэвшигчийн төлөө, Бичигт багийн сонгогчид ЕБС-ийн спорт зааланд байрлах Даланжаргалан сумын сонгуулийн 3 дугаар тойрог, 531 дүгээр хэсгийн санал авах байранд очиж тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй 3 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшиж буй 3 нийт 6 нэр дэвшигчээс өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү буюу 3 нэр дэвшигчийн төлөө, Цомог багийн сонгогчид сумын Соёлын төвд байрлах Даланжаргалан сумын сонгуулийн 4 дүгээр тойрог, 532 дугаар хэсгийн санал авах байранд очиж тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй 6 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшиж буй 6 нийт 12 нэр дэвшигчээс өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү буюу 6 нэр дэвшигчийн төлөө, Олон-Овоо багийн сонгогчид багийн төвийн байранд байрлах Даланжаргалан сумын сонгуулийн 5 дугаар тойрог, 533 дугаар хэсгийн санал авах байранд очиж тухайн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй 6 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшиж буй 5, бие даан нэр дэвшиж буй 1  нийт 12 нэр дэвшигчээс өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү буюу 6 нэр дэвшигчийн төлөө тус тус саналаа өгнө. Сонгогч та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%