Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нар Даланжаргалан суманд ажиллаа.

2016-10-14

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нар 2016 оны 10 дугаар сарынм 14-ний өдөр Даланжаргалан сумын иргэд, хөдөлмөрчидтэй сумын соёлын төвд уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг  дарга Т.Энхтүвшин Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, тус суманд тулгамдаж буй зарим асуудлуудаар ард иргэдтэй харилцан санал солилцсон.
Ард иргэдээс уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талаар голчлон тодруулсан бөгөөд 11 сарын эхээр болох Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн компаниудын дунд зохион байгуулагдах “Хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөний үеэр иргэдээс санал асуулга авч, уул уурхайн компаниудын үнэлэмжийг тодорхойлуулж, үйл ажиллагаагаа явуулах, цаашид уул уурхайн компаниудын татварыг аймаг, сум, орон нутагтаа төвлөрүүлэх, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй  уурхайн компани нь тухайн орон нутгийн иргэдийг ажлаар хангах, орон нутгийн тээврээр тээвэрлэх, тухайн бүс нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин ажиллах болон  сум орон нутагт томоохон бүтээн байгуулалт хийх  зэрэг шаардлагуудыг хангасан уурхайтай болгоно гэсэн юм.

Уулзалтын дараагаар аймгийн удирдлагууд сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%