Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг орон нутагтаа зохион байгууллаа.

2016-10-24



Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Швейцарийн хөгжлийн агентлаг-Байгаль орчны боловсрол ”төслийн хүрээнд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны харьяа Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв хамтран Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа ажээ. “Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ бэлтгэх эхний шатны сургалтыг 2016 оны 09-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан байна. Тус сургалтад 14 аймгийн Насан туршийн боловсролын 28 багш хамрагдажээ. Энэхүү сургалтанд суусан Даланжаргалан сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн Насан туршийн боловсролын багш Ө.Оюунцэцэг сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид, сумын төсөвт байгууллагуудын албан хаагчид, шийдвэр гаргагч нарт 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд "Тогтвортой хөгжлийн боловсрол" сургалтыг зохион байгууллаа. Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол (ТХ/НХ/ТХБ)-ын асуудлаар дэлхийн хэмжээнд сэтгэж, үзэл санааг ойлгон ухаарч, амьдарч буй орон нутагтаа зохистой үйл ажиллагаа явуулах нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг чухал санаа юм. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас дэлхий нийтийг хамарсан энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр амьдарч буй орчноо илүү сайн ойлгон ухаарч, тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу үйл хийх, амьжиргаагаа тогтвортой авч явахын тулд тогтвортой хөгжлийн боловсролтой байх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүсийг хий хоосон ярих биш үйл хийх, хийхдээ сэтгэлгээ болон үйлийн арга барилаа XXI зууны шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөхийг шаардаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%