Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулж байна.

2016-11-02

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит 7 дугаар сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж өнгөрлөө. 2016 оны сонгуулийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сонгуулийн хороонд харъяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуульд 2 нам, 4 бие даагч сонгуульд өрсөлдсөн. Сумын сонгуулийн 4 дүгээр тойрог дээр 2 нэр дэвшигч адил тооны санал авсан тул 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулсанаар 2016 оноос 2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх 21 төлөөлөгчдийн нэр тодорч, сумын хэмжээнд сонгуулийн дүн эцэслэн гарлаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэг бүхий байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтанаар сумын хэмжээнд  50, үүнээс сумын сонгуулийн хороонд 5 хүн, 5 хэсгийн 5 санал авах байранд 25 хүн, Мэдээлэл технологийн даамал, Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтанаар 10 хүн тус тус ажиллаа. Үүнээс сумын сонгуулийн хорооны гишүүний 4 буюу 80 хувь нь эмэгтэй, санал авах байрны зохион байгуулагчдын  22  буюу 88 хувь нь эмэгтэй байлаа. Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 8 дүгээр сарын 15-ны өдрийн “01” дүгээр тогтоолоор Сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг, Сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “01” дүгээр тогтоол санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нар томилогдсон. Сумын Сонгуулийн хороо нь нутаг дэвсгэрийн хэмжээнд сумын ИТХ-ын сонгуулийг аймгийн Сонгуулийн хорооны шууд удирдлаган дор амжилттай зохион байгууллаа. Хамгийн олон сонгогчдын санал авсан нэр дэвшигчдийн "Сумын ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх"-ийг 2016 оны 10 дугаар сарын 24,11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гардуулан өглөө. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны товыг хуучин бүрэн эрхийн тэргүүлэгч ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор тогтоодог ба шинэ сонгогдсон төлөөлөгчид ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор хуралдаанаа хуралдуулах хуультай байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%