Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

"Хутагтын хурд" аялан тоглолт боллоо.

2016-11-07

МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандахын "Хутагтын хурд" аялан тоглолт сумын Соёлын төвд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эгшиглэж, дуунд дуртай түмний сэтгэлийг хөглөж баясгав. Тоглолтонд дуучин Лувсаннямын Сүхбаатар, Олзодын Гансувд, "Дорноговь Симба" хамтлаг оролцсон. Тоглолтонд дуулагдсан дууднууд нь " Хайраа олоорой", " Дорнын говиос Монгол эхэлдэг", " Үүр шөнийн нулмис", "Миний ээж хамгийн хөөрхөн", "Сарнай" зэрэг хит дуунууд байсан ба үзэгчид даган дуулж, тэдний уран бүтээлийг үргэлж дэмждэг үнэнч фэн гэдгээ харуулж байлаа. Дуучин МУСТА Э.Төрмандах төлөвлөсөн ёсоор Монгол орныхоо аймаг бүрт аялан тоглолтоо хийж байгаа ба уран бүтээлээ толилуулахаар тун удахгүй Говь-Алтай аймгийг зорих гэж байгаа тухайгаа тоглолтын үеэр хэллээ. Тоглолт үзэх гэсэн үзэгчдийн тоо сумын Соёлын төвиийн багтаамжаас их байсан тул 19, 21 цагуудаас 2 удаа тоглолт хийсэн. Дуунд дуртай түмэнтэйгээ нэгэн үдшийг дуу хууртай өнгөрүүлсэн дуучин маань " Аархал" дуугаараа тоглолтоо өндөрлөсөн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%