Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр сурталчилах сургалт боллоо.

2016-11-14

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллахдаа өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 тоот тогтоолоороо баталсан. Тус хөтөлбөрийг сурталчилах сургалт 2016.11.14-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдаж сургалтанд сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон аймгийн төрийн захиргааны албан хаагчид хамрагдлаа. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн томилолтын бас нэг зорилго нь Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авах юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%