Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан боллоо.

2016-11-15

Сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сумын ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хурлын эхэнд сумын сонгуулийн хорооны дарга Н.Найдандорж сонгууль зохион байгуулсан ажлын тайланг танилцуулан, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн нэрсийг ИТХ-д өргөн барьлаа. Сонгуулийн ирц сумын хэмжээнд  71,45%- д хүрч сонгогчдын нэрсийн жагсаалтанд 1646 сонгогч бүртгэгдсэнээс 1176 сонгогч саналаа өгсөн байна. Сумын ИТХ-ын 21 төлөөлөгчид Монгол ардын намаас нэр дэвшсэн 11 нэр дэвшигч, Ардчилсан намаас нэр дэвшсэн 10 нэр дэвшигч сонгогдсон. Анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид " Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэхь заалтыг зөрчиж заралсан.” гэж үзэн оролцоогүй тул анхдугаар хуралдаан 52.4%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч П.Пүрэвдолгор даргалж  ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, анхдугаар хуралдааны үед дагаж мөрдөх дэгийг батлах, ИТХ-ын дарга сонгох, ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоож, тэргүүлэгч гишүүдийг сонгох, сумын Засаг даргаар томилуулхаар уламжлах тухай асуудлыг хэлэлцүүлсэн. Анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргаар Г.Мэндсайханг дахин сонгож, тэргүүлэгч төлөөлөгчөөр Г.Мэндсайхан, С.Уранцэцэг, Ө.Оюунтүлхүүр, ц.Оюун-Энх, Х.Ганболд, Б.Ганбат, Б.Бат-Амгалан нарыг сонгож, сумын Засаг даргаар С.Уранцэцэгийг томилуулах санал уламжлахаар шийдвэрлэлээ. Анхдугаар хуралдааны төгсгөлд ИТХ-ын дарга Г.Мэндсайхан шинээр сонгогдсон төлөөлөгч нарт ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%