Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд " Авилгатай орны ард түмний амьдрал дээшилдэггүй." сэдэвт мэтгэлцээн тэмцээн зохион байгууллаа.

2016-11-18

Авилгын эсрэг олон улсын өдрийн угтан зохион байгуулж буй " Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа" сарын аяны хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд " Авилгатай орны ард түмний амьдрал дээшилдэггүй." сэдэвт мэтгэлцээн тэмцээн зохион байгууллаа. Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сурагчдаар дамжуулан иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрээс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх арга зам, саналыг нэвтрүүлэх, хөхүүлэн дэмжихэд мэтгэлцээний зорилго оршино. Мөн өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Сурагчид өөр өөрийн үзэл бодлыг хамгаалан мэтгэлцэх явцдаа өөрийн орны эдийн засаг, улс  төр, газарзүйн онцлог нь өнөөдрийн нийгмийг бүтээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд шудрага ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн Азийн хөгжингүй орнуудын нэг болоход хувь хүний мэдлэг боловсрол ёс суртахууны зөв төлөвшил хамгийн чухал гэдэг дээр санал нэгдэж байлаа. Тэмцээний I дүгээр байранд 69 оноогоор 9 ”б” ангийн “Ирээдүйн Монгол” баг, ,II дугаар байранд 68 оноогоор 9 ”а” ангийн “Дэнс” баг орлоо. Тэмцээнд нийт ЕБС-ийн 6 баг оролцсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%