Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

2016-11-19

       Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойд зориулан Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагаас ЗДТГ-ын хурлын танхимд шатар сонирхогчдын дунд Сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Спортыг Улсын Их Хурал ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргатай комисс энэ ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт зэрэг зохион байгуулагдсан. Даланжаргалан сумын энэ удаагийн тэмцээнд тус сумын эрэгтэй, эмэгтэй  9-н шатарчид оролцон тойргийн системээр тоглон нэг өдрийн турш оюун ухаанаа уралдуулан, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдаа тодрууллаа. Сумын ИТХ-ын дарга Г.Мэндсайхан "Тэмцээн сайхан болж байна. Цас ороод гадаа их хүйтэн байгаа учраас малчид маань цөөн ирлээ. Гэхдээ манай сумын шилдэг шатарчид ирсэн байна. Бид жил бүр Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх жил ч зохион байгуулах тул хүрэлцэн ирж оролцоорой." гэлээ. Сумын аварга шалгаруулах тэмцээний дараа 12-р сард аймгийн хэмжээний тэмцээн болж, 2017 оны 1-р сард улсын аваргаа Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулах юм. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр Өнгөт багийн иргэн Д.Мягмаржав, Ш.Батхүү, Г.Энхтүвшин, Олон-Овоо багийн иргэн Л.Алтансувд нар шагнууллаа. Тэмцээнийг ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн нар удирдан зохион байгуулж, сумын Засаг дарга шагналд шаардагдах зардлыг хариуцлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%