Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Төлөөлөгч нарт мэдээлэл өглөө.

2016-12-18

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийн 7 дахь удаагийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөд хуралдаанаар хэлэлцэгддэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл өгөх үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаас ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Төлөөлөгч нарт ЗДТГ-ын дарга Б.Адьяасүрэн “ ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүн, мэргэжилтэнгүүдийн ажил үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгч, сумын Эдийн засаг, Нийгмийг тухайн жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн бүтэц, үндсэн чиглэлийг батлах, дүгнэхдээ анхаарах асуудлууд, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн ЗДТГ-ын дэргэдэх Санхүү албаны дарга Б.Оюунбямба, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Л.Энхтуяа, ЗДТГ-ын дэргэдэх МЭҮТ-ийн дарга Н.Найдандорж, МЭҮТ-ийн мэргэжилтэн М.Нарандэлгэр нар тус тус мэдээлэл өглөө. Мэдээлэл өгөх ажлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Соёл-Ундрах удирдан явуулж, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, ИТХ-ын хуралдаан, хуралдааны зохион байгуулалтын хэлбэрүүд, хуралдааны дэг, Орон нутгийн төсвийн удирдлага, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь зэрэг сэдвээр төлөөлөгч нарт мэдлэг мэдээлэл өгсөн. ИТХ-ын төлөөлөгчид он гараад Сайншанд хотноо 2017 оноос хэрэгжих Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төсөл болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл болох “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалтанд суух юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%