Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

Багийн Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хурлууд боллоо.

2017-01-09

Даланжаргалан сумын I-V багийн Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанууд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Хуралдаануудад Сумын Засаг дарга С.Уранцэцэг оролцож ард иргэдийн санал сэтгэгдэлийг сонсож, Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багш Ө.Оюунцэцэг “ Тогтвортой хөгжил”-ийн талаар I-III багийн иргэдэд мэдээлэл өглөө. Багууд Иргэдийн Нийтийн Хурлаараа “Багийн Иргэдийн Нийтийн Хуралдааны дэг батлах тухай”, “Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай”, “ Багийн Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай”, “ Багийн Засаг даргыг сонгон уламжлах тухай” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Элдэв багийн хурал  2017.01.04- нд болж хуралд оролцсон иргэдийн 78% саналаар Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Т.Одбаатар, 52,6% саналаар Засаг даргаар Д.Өлзийсаран, 2017.01.05-нд Өнгөт багийн хурал хуралдаж хуралд оролцсон иргэдийн 43% саналаар Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Э.Пүрэвсүрэн, 52,5% саналаар Засаг даргаар Э.Сүхбаатар, 2017.01.06- нд Бичигт багийн хурал болж хуралд оролцсон иргэдийн 60,6% саналаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Эрдэнэбат, 62,9% саналаар Засаг даргаар А.Пүрэвсүрэн нар, 2017.01.07-нд болсон Цомог багийн хуралдаанаар хуралд оролцсон иргэдийн 100% саналаар багийн Иргэдийн Нийтийн Хуралдааны даргаар Б.Цэрэндулам, 71% саналаар Засаг даргаар Д.Бэхбат нар, 2017.01.08- нд болсон Олон-Овоо багийн хуралдаанаар хуралд оролцсон иргэдийн 100% саналаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Х.Бямбацогт, Засаг даргаар Ц.Оюун-Энх нар тус тус сонгогдлоо. Элдэв, Бичигт, Цомог багийн Засаг дарга нар дахин сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%