Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ -ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

2017-02-03

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн 2 дахь шат “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2016 оноос хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд Дорноговь аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдөд нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг иргэдийн оролцоотойгоор хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх, суурь мэдлэг олгох зорилгоор 14 сумын 272 төлөөлөгчийг хамруулсан сургалтыг Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулж байна. Тус сургалт энэ сарын 1-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Сайншанд, Замын-Үүд, Мандах, Сайхандулаан сумын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаад байгаа ба 2017 оны 2 дугаар сарын 3,4-ны өдрүүдэд Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Суурь сургалтанд оролцогчдод “Иргэдийн оролцоо ба иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал, газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, байгуулалтын хэлбэр”, “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага” зэрэг сэдвээр үндэсний сургагч багш Б.Эрдэнэцэцэг, Э.Доржсүрэн, Н.Баярсайхан, Н.Хонгорзул, нар сургалт хийлээ. Сургалтын үеэр сумдуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, сумдын төлөөлөгчид идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%